Жуулчид маань төлөвлөж манай улсад ирэхэд нь бид тэр аяллыг нь үзүүлж чадахгүй сүүлдээ колонкийн аялал хийгээд байх шиг байна.

Аялал жуулчлал гэдэг бол амнаас ам дамжиж явдаг салбар учраас ирсэн жуулчдадаа сэтгэл хангалуун буцаачихмаар байдаг. Ирэхээр төлөвлөсөн жуулчдынхаа аяллыг цуцлуулахгүй гэж хичээх юм. Энэ асуудал дээр сайд Г.Дамдиннямаас хүсэх зүйл байна.

Бензинээ оочер, дугаар болон хэмжээний хязгаарлалтгүй олгож өгөөч ээ. Энэ бол тийм ч шийдэж болохгүй асуудал биш харагдаад байгаа юм. Колонк дээр байгаа дарааллыг харахаар 10 машины нэг нь жуулчны машин байдаг. Яг ийм шийдвэр гаргахад ард түмнээсээ айгаад байж магадгүй гэж бодоод байна. Тиймээс ард түмнээсээ хүсэх зүйл байна. Монголыг зориод ирж байгаа жуулчдыг барьцалгүйгээр урдуураа оруулаад хэл ам хийлгүй бензин өгчхөөсэй гэж хүсэж байна" гэлээ.