- Компания 'Тэнгэр Капитал' подписала меморандум о сотрудничестве с организацией 'Ахиллис Монгол' для поддержки марафона 'Итгэл • Найдвар • Боломж – Улаанбаатар 2026'.
- Марафон проводится в 12-й раз и направлен на интеграцию людей с ограниченными возможностями через спорт.
- В рамках марафона 'Тэнгэр Капитал' запускает 'Инвестиционный марафон' для участников, предлагая бесплатное открытие счетов, обучение в Tenger Institute и доступ к финансовым продуктам.
- Марафон состоится 19 сентября 2026 года, маршрут пройдет через Национальный парк, Дунжингарав и мост Маршала.
- Регистрация открыта до 12 сентября 2026 года на сайте achilles.marathon.mn.
Монголын хоёр дахь том марафонд тооцогддог тус арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон нийтийг спортоор нэгтгэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн ойлголт, хандлагыг өөрчлөх, тэгш оролцоог дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэхүү эрхэм зорилгын хүрээнд Тэнгэр Капитал үнэт цаасны компани нь нийт харилцагч, хөрөнгө оруулагчдыг тус арга хэмжээнд идэвхтэй хамрагдахыг уриалахаас гадна марафонд оролцогч хүн бүрийн “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН”-ы анхны гарааг нээхээр зорьж байна.
Учир нь марафоны тамирчдын хувьд барианд амжилттай ороход нь асар их тэсвэр тэвчээр, сахилга бат, өдөр тутмын бэлтгэл шаарддагтай адил хөрөнгө оруулалтын амжилт ч санхүүгийн боловсрол, тогтмол хуримтлал, урт хугацааны зөв шийдвэр дээр суурилдаг.
Тиймээс марафонд оролцогчдод дараах боломжийг үнэ төлбөргүй олгоно.
- Үнэт цаасны данс нээх
- Хуримтлалын данс нээх
- “Tenger Institute”-ийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж, хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэгт суралцахаас гадна Монголын болон дэлхийн зах зээлд хэрхэн оролцох, өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, боломжуудтай танилцах зэрэг цогц мэдлэгийг нэг дор авах юм.
📅 Хэзээ:
- 2026 оны 09-р сарын 19-ний Бямба гараг
📍 Маршрут:
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн → Дүнжингаравын зам → Маршалын гүүр орчим → Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
🏃 Гүйлтийн төрлүүд:
- 5 км
- 10 км
- 21.1 км
- 42.2 км
📝Бүртгэл:
- 2026.09.12-ны 24:00 цаг хүртэл achilles.marathon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх