Үлдэж буй хугацаанд зарим хэсгийн тохижилт, цэвэрлэгээ, туршилт тохируулгын ажлуудыг хийж дуусгах юм байна. Мөн дотоодын үндэсний аюулгүй байдал, тагнуулын байгууллага өчигдөр байр байгууламжуудыг харуул хамгаалалтад авсан бөгөөд наймдугаар сарын 15-нд НҮБ-ын харуул хамгаалалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.
Сайд Ц.Сандаг-Очир "Өнөөдөр 15:00 цагт Үндэсний хороо болон 12 дэд хороодын хамтарсан сүүлийн хурлаа хийж, эцсийн тайлангаа танилцуулна. Бид төлөөлөгчдөө хүлээн авахад бэлэн.
Өнөөдрийн байдлаар 7,800 оролцогч бүртгүүлсэн байна. НҮБ-ын ажилтан албан хаагчид ирж эхэлсэн. Нисэх буудлаас зочдыг хүлээн авах, зочид буудалд нь хүргэх, хурал болох байрлалд хүргэх өгөх гэх мэтээр ажиллаж байна.
"COP17"-г зохион байгуулахад улсын төсвөөс 250 тэрбум төгрөг гаргасан. Төр-хувийн хэвшлийн түншлэл, хандив тусламжаар 20 тэрбум төгрөгийн санхүүжилт гарч байна" гэв.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх