- Во Франции три реактора АЭС остановлены из-за засорения насосов морской воды медузами.
- АЭС Грэйвлайн расположена недалеко от Дюнкерка и является крупнейшей в Западной Европе.
- EDF сообщила, что ситуация не влияет на безопасность объекта, персонала и окружающей среды.
- Летом 2023 года во Франции уже были перебои с ядерной генерацией из-за жары и засухи.
- Аналогичные инциденты происходили в Швеции в 2013 году и в Японии в 1999 году.
Шахуургын бөглөрөлт нь усанд сүрэг далайн залхаг орсноос болсон байна.
Дюнкерк хотын ойролцоо оршдог 900 Мегаваттын зургаан реактортай Грэйвлайны цөмийн цахилгаан станц нь баруун Европтоо хамгийн томд тооцогддог.
Даваа гарагт тус станцын гурван реакторыг унтрааж, дөрөв дэх реакторын үйлдвэрлэлийг бууруулснаа станцыг эзэмшдэг EDF групп мэдээлжээ.
Нэг реактор нь хуваарьт засвар үйлчилгээний улмаас унтраалттай байгаа тул одоогоор ганцхан реактор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа юм байна.
“Үүссэн нөхцөл байдал байгууламжийн болон ажилчдын, байгаль орчны аюулгүй байдалд ямар нэг нөлөө үзүүлэхгүй” гэж EDF групп мэдэгджээ.
Энэ зун Франц улсад агаарын хэт халалт, ган гачгийн улмаас цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл олон удаа тасалдаж байгаа. EDF групп зургаа, долдугаар саруудад хэд хэдэн реактораа хөргөж чадалгүй унтрааж байлаа.
Грэйвлайны станц өнгөрсөн онд бас далайн усны шахуургыг залхаг бөглөсний улмаас хэсэг хугацаанд ажиллагаагаа зогсоож байжээ.
Ийм үзэгдэл дэлхийн бусад улсуудад ч тохиолддог.
Далайн залхагны сүрэг хөргөлтийн усны шахуургад орсны улмаас 2013 онд Шведийн цөмийн цахилгаан станц гурван өдөр зогсож байсан бол 1999 онд Японы нэг цахилгаан станцын үйлдвэрлэлийг эрс бууруулж байв.
Хэт их загасчлал, хуванцрын бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой далайн усны халалт зэрэг нь залхагны үржлийг хурдасгаж байгаа гэж судлаачид үздэг.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий