- Монгольская команда Aurora Gaming (ранее Alpha Gaming) вышла в гранд-финал Esports World Cup 2026 по PUBG Mobile.
- Гранд-финал пройдет в Париже в течение трех дней, по шесть игр в день.
- Призовой фонд гранд-финала составляет 1,7 миллиона долларов, победитель получит 500 тысяч долларов.
- В составе Aurora Gaming играют TOP (А.Бүрэнбаяр), ZOYL (Б.Золбоот), DOK, REFUS и EAST.
- В прошлом году команда под названием Alpha Gaming заняла третье место, а DOK (У.Дөлгөөн) был признан лучшим игроком.
Францын нийслэл Парис хотноо зохиогдож буй тус тэмцээнд бүс бүсийн шилдэг 32 баг оролцож, хоёр шаттай өрсөлдсөнөөс аваргын төлөө хүч үзэх 16 баг уржигдар тодорхой болсон.
Манай улсын "Aurora Gaming" баг (хуучнаар Alpha Gaming баг, өнгөрсөн хавар нэрээ сольсон) хэсгийн шатнаас шөвгийн 16-д тоглох эрхээ авсан юм. Grand finals шатны тоглолтууд гурван өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд өдөр бүр зургаан тоглолт явагдана. Нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноотой баг PUBG Mobile World Cup-2026 тэмцээний аваргаар тодорно.
"Aurora Gaming" багийн бүрэлдэхүүнд PUBG MOBILE тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч TOP буюу А.Бүрэнбаяр болон ZOYL буюу Б.Золбоот, мөн DOK, REFUS, EAST нар тоглож байгаа.
Тэд өнгөрсөн жилийн тус тэмцээнд Alpha Gaming гэх нэрийн дор тоглож, гуравдугаар байрт шалгарч, шилдэг тоглогчоор DOK У.Дөлгөөн тодорч байсан удаатай.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий