Уг хамтын ажиллагааны хүрээнд “Heiwa Residence” хотхоноос орон сууц худалдан авагчид эхний 15 сарын хугацаанд жилийн ердөө 10% хүүтэй буюу сарын 0.8% хүүтэй зээлд хамрагдах боломж бүрдэх бөгөөд энэ хугацаанд мөнгөн дүнгээр 35,000,000 төгрөгийн бодит хөнгөлөлтийг эдлэх юм. Мөн та энэхүү 35,000,000 төгрөгийн мөнгөн хөнгөлөлтийг зээлийн урьдчилгаа төлбөрөөсөө хасуулах сонголттой байх юм.

Эхний 15 сард үзүүлж буй энэхүү хүүгийн хөнгөлөлтийн зөрүүг “Heiwa Residence” хотхон төслийн хэрэгжүүлэгч компани хариуцах буюу худалдан авагчдынхаа санхүүгийн ачааллыг буруулах үр нөлөөтэй байх юм. Ингэснээр байр урьдчилан захиалагчид төслийн бүтээн байгуулалт дуусаж, орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаанд санхүүгийн ачаалал багатайгаар зээлийн эргэн төлөлтөө хийх ашигтай боломж бүрдэж байна.

“Heiwa Residence” хотхон төсөл болон Худалдаа Хөгжлийн банктай хамтарсан хөнгөлөлттэй зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг төслийн борлуулалтын алба болон Худалдаа Хөгжлийн банкны харилцагчийн үйлчилгээний төвөөс лавлан авах боломжтой.

Сонирхуулахад төслийн барилгын ажил 2026 оны 3-р сард эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар эхний ээлжийн 6 блок барилгын угсралтын ажил 100% амжилттай хэрэгжиж дуусан дотор засал, гадна фасад, тохижилтын ажлууд эхлээд байна.

Төслийн 1-р ээлжийн блок барилгууд 2027 оны I улиралд ашиглалтад орох хүртэл хямдралтай үнээр урьдчилсан захиалга явагдах тул эрт захиалгын давуу талуудыг эдэлж, премиум консепцитой “Heiwa Residence” хотхон төсөлд хөрөнгө оруулахыг урьж байна.

Албан ёсны хуудас: Heiwa Residence
Вэбсайт: www.heiwa.mn
Төслийн хөгжүүлэгч: Ю-Пи-Си Групп

Төслийн байршил: ХУД, 8-р хороо, Степпе Арена мөсөн өргөөний зүүн урд
Борлуулалтын алба: 7712 3456, 8008 9900