- В июне 2026 года в Монголии зарегистрировано 5,322 случая инфекционных заболеваний, из них 2,067 (38%) приходится на ящур, стопу и рот.
- Число случаев ящура, стопы и рта увеличилось в 9.75 раза по сравнению с аналогичным периодом прошлого года (212 случаев).
- Заболевание вызывается энтеровирусами и быстро распространяется в детских коллективах, таких как детские сады и школы.
- Инфекция передается через слюну, слизь, мокроту и фекалии, а также через контакт с загрязненными поверхностями и предметами.
- Основные меры профилактики: соблюдение личной гигиены, регулярное мытье рук с мылом, дезинфекция игрушек и поверхностей, изоляция больных детей.
Гар, хөл, амны өвчин нь энтеровирусын бүлгийн вирусээр үүсгэгддэг халдварт өвчин бөгөөд хүүхдүүд нэг дор олноор цуглардаг цэцэрлэг, сургуулийн орчинд халдвар хурдан тархах эрсдэлтэй байдаг.
Гар хөл амны өвчин хэрхэн халдварладаг вэ?
Гар, хөл, амны өвчин нь халдвартай хүний шүлс, нус, цэр болон өтгөнөөр дамжин халдварладаг. Тухайлбал, өвчтэй хүн ханиах, найтаах, ярих үед агаар дуслын замаар халдвар дамждаг. Мөн халдвартай хүнтэй ойр хавьтал болох, аяга, халбага, алчуур зэрэг хэрэглэлийг хамт хэрэглэх, өвчтэй хүний хүрсэн эд зүйлд хүрсний дараа гараа угаалгүйгээр нүд, хамар, амандаа хүрэх үед халдвар авах эрсдэл нэмэгддэг. Тоглоом, хаалганы бариул, ширээ сандал зэрэг олон хүн хүрдэг гадаргуугаар ч вирус дамжих боломжтой.
Энэ өвчний эхэн үед халуурах, хоолой өвдөх, сульдах, хоолонд дургүй болох зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг.
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь хувийн ариун цэврийг сайтар сахих юм. Хүүхдийн гарыг савандаж тогтмол угаах, тоглоом болон өдөр тутмын хэрэглээний эд зүйлсийг цэвэрлэж ариутгах, өвчтэй хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй байх, хувийн хэрэглээний эд зүйлсийг дамжуулан хэрэглэхгүй, ханиаж найтаахдаа ам хамраа дарах зэрэг нь халдварын тархалтыг бууруулахад чухал ач холбогдолтой.
Хэдийгээр гар, хөл, амны өвчин нь ихэнхдээ хөнгөн явцтай байдаг ч бага насны хүүхдүүдийн дунд хурдан тархдаг халдварт өвчин учраас эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн эрүүл мэндийн байдалд анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг өдөр тутамдаа хэвшүүлэх нь зүйтэй.
Та өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж бактерийн эсрэг савангаар тогтмол гараа угааж хэвшихийг зөвлөж байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий