КОРОТКО
- 18, 19, 21, 22 числа месяца в Улан-Баторе ожидаются дожди.
- В северной части Монголии 18 и 19 числа ожидается похолодание.
- Температура в Улан-Баторе: ночью +10...+15 градусов, днем +20...+25 градусов.
- Ветер в основном 5-10 м/с, перед дождем возможны порывы.
Хур тунадас:
- 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 18, 22-нд нутгийн хойд хэсгээр,
- 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 20-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр,
- 21-нд нутгийн зарим газраар,
- 23, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
- 18, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч,
- бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус,
- Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус,
- бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 18, 19-нд бороо, 21, 22-нд бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий