Тэрбээр “Ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн хоёр жилд АТГ-аас тодорхой асуудлуудаар асууж тодруулж байсан.

Ерөнхийлөгчийн ажлаа өгснөөс хойш таван жил тодорхой асуудлуудаар шалгасан. Нийт долоон жил шалгасны дараа хууль зөрчсөн зүйл алга, хэрэг тогтоогдохгүй байна гэж үзээд хүчингүй болгосон.

Мөн хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

Хүмүүс намайг хэрэг үйлдээд гараад явчихсан, одоо буцаж ирж байгаа юм байна гэж ойлгодог.

Би одоогоор 10 гаруй олон улсын байгууллагад ажиллаж байна. Өнөөдөр нээлтээ хийж байгаа COP-ын үйл ажиллагаатай холбоотой миний хамтарч ажилладаг гурван байгууллагын төлөөлөл ирсэн байгаа.

2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөөс улс төрийн муухай гүтгэлэг, миний нэрийг ашигласан үйл ажиллагаанууд баахан явсан байдаг. Тэр үеэр зохиомол хэрэг шүүхэд өгч, Интерпол руу миний нэрийг явуулсан. Тэр байгууллага нь шалгаад улс төрийн шалтгаантай гэж дүгнээд, манай хууль сахиулах байгууллагаас өгсөн хүсэлтийг хүчингүй болгосон.

АТГ-аас утсаар “Та нэг ирээч” гэсний дагуу ирээд байна” гэлээ.