Энэ удаагийн тохиролд 2026 оны долоодугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдах юм.

Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзэх боломжтой.