2021 онд Монгол Улс НҮБ-д хүсэлт тавьж, СОР17 хурлыг зохион байгуулах шийдвэр 2022 онд гарчээ. 

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл оролцож байгаа тус хурал энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. 

Олон улсын хуралд оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах шуурхай бүлгийн томилгоот бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ. 

COP17 бага хурал "Цэнхэр бүс", "Ногоон бүс" гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагдаж зохион байгуулагдана. Бага хурлын хамгийн чухал хэсгүүд "Цэнхэр бүс"-д үргэлжилж, өдөрт дунджаар 2-3 мянган хүн цуглах юм. Наймдугаар сарын 23, 24-нд гол арга хэмжээнүүд болох талаар зохион байгуулагчид мэдээлж байсан.  

ФОТО: