- Mega MGC Coffee открыла 10-й филиал в Монголии.
- Новый филиал расположен в центре города, в районе центральной площади.
- Филиал работает по концепции 'Black Sheet'.
- Основатель бренда Kim Dae Young лично присутствовал на открытии.
- Компания планирует открыть еще 3 филиала в августе 2026 года.
Mega MGC Coffee 10 дахь салбараа нээж, Монгол дахь цар хүрээгээ тэлсээр байна.
Mega MGC Coffee Монгол дахь үйл ажиллагааныхаа хүрээг улам өргөжүүлж, 10 дахь салбараа амжилттайгаар нээлээ. Энэ удаагийн шинэ салбар нь хотын төв талбайн орчимд үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд брэндийн онцлог, өнгө төрхийг шингээсэн “Black Sheet” концепцын салбар болж байгаагаараа онцлог юм.
Шинэ салбарын Grand Opening арга хэмжээний хүрээнд Mega MGC Coffee брэндийг үүсгэн байгуулагч Kim Dae Young Монгол Улсад хүрэлцэн ирж, нээлтийн үйл ажиллагаанд биечлэн оролцлоо. Тэрээр Монгол дахь брэндийн өсөлт, хөгжлийг дэмжин ажиллаж буй залуу хамт олонтой уулзаж, цаашдын хамтын зорилго, хөгжлийн чиглэлээ хуваалцсан юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Mega MGC Coffee Монголын зах зээлд хурдацтай тэлж, хэрэглэгчдэдээ улам ойр байршилд шинэ салбаруудаа нээсээр байна. Тус брэнд нь зөвхөн кофе шопын тоог нэмэгдүүлэхээс гадна залуу үеийн эрч хүч, шинэ хэв маяг, чанартай кофе болон олон төрлийн бүтээгдэхүүнийг нэг дор хослуулсан орчныг Монголын хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байна.
Тус брэндийн өргөжилт үүгээр зогсохгүй. 2026 оны наймдугаар сард дахин гурван салбар нээхээр төлөвлөж, үйл ажиллагааны цар хүрээгээ улам нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Mega MGC Coffee нь 2027 он гэхэд Монгол Улсад нийт 25 салбартай болох томоохон зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилгыг хэрэгжүүлэхээр залуу, эрч хүчтэй хамт олон хурдацтай ажилласаар байгаа юм.
Ийнхүү Mega MGC Coffee-ийн 10 дахь салбарын нээлт нь Монгол дахь брэндийн өсөлт, хөгжлийн нэгэн чухал алхам төдийгүй брэндийн цаашдын өргөжилтийн эхлэл болж байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий