"Volunteer Mongolia” байгууллагын сайн дурын залуусын эхлүүлсэн “Цэмбэгэр Улаанбаатар” аяны хүрээнд тэд Багшийн дээдийн нүхэн гарцыг соёлын орон зай болгож сэргээн засварлаж, өнөөдөр нээлтээ хийлээ. 

Уг нүхэн гарцаар өдөрт дунджаар 4,000 гаруй иргэд дамжин өнгөрдөг ба тус сайн дурын нэгдлийнхний санаачилгаар хөрөнгө босгож ийнхүү шинэчилсэн байна. 

Түүнчлэн тэд өмнө нь Олимпын гүүр, Төв номын сангийн гадаах талбай болон Сүхбаатарын талбайг цэвэрлэж байсан юм. 

Уг нүхэн гарц нь өмнө нь граффити бүтээлүүдээр дүүрсэн байв. Граффити нь хотын орчин үеийн соёлын нэг хэсэг учир уг ажил хотын иргэдийн дунд одоо ч эргэлзээ, маргааныг дагуулсаар буй...

ФОТО: