Уг хурлын утга агуулга, үр нөлөө зэрэг олон талын мэдээллийг нийтэд нээлттэй танилцуулах Ногоон бүсийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлнэ.
Тодруулбал энэхүү бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой юм.
Ногоон бүсэд хүрэлцэн ирэхдээ Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн зүүн хойд хаалгаар нэвтэрч иргэдийг хүлээн авах цэгээс зориулалтын гольф карт буюу жижиг цахилгаан машинд сууж очно. Мөн иргэний үнэмлэхээ заавал авч ирэхийг анхаарна уу.
Иргэдэд зориулсан Ногоон бүс өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 28-н хүртэл нээлттэй байна.
ХӨТӨЛБӨР: Ногоон бүсийн арга хэмжээнүүдийн хөтөлбөртэй танилцах бол ЭНД ДАРНА УУ. COP 17 гар утасны аппликэйшн гарсан байгаа ба түүгээр дамжуулан мэдээлэл авч болох юм байна. Уг аппликэйшн дээр англи болон монгол хэл дээр хөтөлбөр, бүх илтгэгч нарын зурагтай, мэдээлэлтэй, хурал болох газар хаана юу болж байгаа зэргийг тус бүрд нь оруулж өгсөн байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий