Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал (COP17) хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Чингис хаан Үндэсний музейд
09:00-17:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан “Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
Үндэсний Статистикийн Хорооны байранд
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 7 сарын үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал болно.
"Socialpay Park"-т
13:30 цагт “All IN HIT” буюу Хурд, Сарантуяа, Харанга, Наран нарын тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
АҮЭБЯ-ны хурлын зааланд
15:30 цагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий