- Габи Бамана, гражданин ДР Конго, монголовед, доктор, посвятил более 10 лет изучению монгольской культуры и этнографии.
- Он представил тему 'Духовная связь и оседлость' на международной конференции монголоведов.
- Бамана считает, что для монголов даже камень с родной земли символизирует родину.
- Он изучает монгольскую чайную культуру, отмечая важность угощения чаем гостей.
- Бамана начал новое исследование на тему 'Монгольская земля и духовная связь'.
Судлаач, эрдэмтэн Габи Бамана "Сүнслэг холбоо ба нутагшил" сэдвийг олон улсын монголч эрдэмтдийн хурлаар танилцуулсан юм.
Нутаг бол зүгээр нэг газар биш. Чулуу нь хүртэл монголчуудын хувьд эх орон юм байна хэмээн ярина.
Нөгөө талаар оршуулгын зан үйл ч нутагтай холбоотой. Газрын эзнээсээ нутаг гуйна, газраа гуйна. Яагаад гэвэл тэр хүний газар биш лус савдгийн газар.
Төрсөн нутгийн шим нь аливаа өвчнийг анагаахад тусалдаг гэдэгт тэд итгэдэг.
Нэгэн удаа миний монгол найз өвдөж, хэчнээн эмчилгээ хийлгэсэн ч болохгүй байсан. Тэр найз минь гадаадад байсан учраас "Нутаг руугаа явах ёстой" гэж хэлсэн. Энэ бол зүгээр нэг газар орны тухай яриа биш. Нутгийн шим, нутгийн уул ус биеийг анагаахад нөлөөлж болно гэх утга.
"Төрсөн нутаг гэдэг хүний биеийн эд эс бүхэнд шингэсэн байдаг. Нутгийн шим миний биеийг сайжруулахад нөлөөлж болно" гэж хэлсэн.
Монголчуудын хувьд нутгийн чулуу нь хүртэл эх орон.
Нутгийнхаа ганц чулууг аваад явахад тэд бүхэл бүтэн эх орноо аваад явах шиг болдог.
Монгол хүн өвдөхийн цагт нутгаа тэмүүлнэ. Төрсөн нутагтайгаа тэд сүнслэг холбоотой хэмээн Конго улсын иргэн, монголч эрдэмтэн, доктор Габи Бамана монгол хэлээр илтгэж байлаа.
-Сайн байна уу, таны монгол хэлний ярих илтгэх чадвар их сайн юм. Монгол хэл сурч, цаашлаад Монголын соёлыг яагаад судлах болсон талаар ярилцлагаа эхлүүлэх үү?
-Миний үндсэн мэргэжил багш. Багш хүн чинь заах хичээлээ эхлээд өөрөө сурч судлаад буцаагаад сурагчдадаа заадаг шүү дээ. Багш судлаач хүн чинь ямар нэгэн судлах сэдэвтэй байх хэрэгтэй, тийм үү.
Би 1997 онд МУИС-ийн монгол хэлний ангийн оюутан байсан. Ингээд Монголд сурах хугацаандаа монгол хэл сурсан. Сурсны дараа Монголын соёл, ёс заншлыг сонирхож эхэлсэн юм байна.
Миний гол сонгосон сэдэв бол Монголын цайны соёл.
Орсон айл болгон надад сүүтэй цай эсвэл давстай цай аягалж өгдөг байсан.
Угаас би давстай цай ууж үзээгүй хүн.
Хэрвээ монгол айлд ороход цай хийж өгөхгүй бол жоохон сонин тийм ээ. Тиймээс ч монголчууд зочид ирэхэд цайгаар дайлах нь их чухал соёл юм байна гэдгийг анзаарсан. Ийнхүү судалгааны сэдвээ сонгож, түүнийгээ судалсаар яваа.
-10 гаруй жил Монголын соёлын талаарх судалгааг хийж байхад анзаарсан сонирхолтой зүйлс юу байв.
-Би анх Монголд ирэхдээ маш залуухан байсан. Миний залуу насны 10 гаруй жилийн дурсамж Монголтой холбоотой. Тиймээс ч би Монголын өв соёлыг судлах боломжийг олж харсан.
Угсаатны зүйн судалгааг хийхэд юм болгон гарч ирдэг. Монголтой холбоотой юм болгон бэлгэдэлтэй, утга агуулгатай.
Сонирхолтой зүйл юу ч байж болно.
Жишээлбэл сая судалгааныхаа талаар хэлэхэд хүмүүс "Цайгаар яах юм бэ, цай бол өдөр тутмын л унд" гэж хэлж байна. Үүний цаана чухал утга байхгүй гэж харж, ярьцгааж байна. Гэхдээ судлаач хүн чинь арга зүйтэй, судалгааны сэдвээ эрдэм шинжилгээний нүдээр анзаарч, цаашдын ажлаа гүйцэтгэдэг.
Бид хөдөө хотоор олон айлд зочилж байна, тийм үү. Тэдний энгийн, өдөр тутмын амьдрал надад өөр утга агуулгатай байж болно.
Хүн чинь дандаа утга агуулгатай юм хийдэг. Хамаагүй юм хийхгүй ээ.
Заавал учиртай юм хийнэ. Тэр учрыг олохын тулд судлаач хүн чинь судалж, нягталдаг.
-Жишээ нь Конго улсад зочилж ирсэн зочдоо хүндэтгэхдээ ямар ёсыг баримталдаг вэ. Монголчуудын хувьд цайны соёл нь нэг ёсондоо хүндэтгэл болдог. Та харьцуулж үзсэн үү?
-Мэдээж ондоо. Тийшээ аж ахуй өөр, уур амьсгал ч харилцан адилгүй. Тиймээс харьцуулж болохгүй байна.
Соёл болгон тухайн улс орны нийгэмтэй салшгүй холбоотой. Тухайн нийгмийн бэлгэдлийн утга агуулгыг харуулж байгаа.
Зөвхөн цайндаа утга агуулга нь байгаа юм биш. Юу ажигласан бэ, хүмүүс яг юу хийж байна вэ, ямар учиртай хийж байгаа гэх мэтчилэн.
Хятад ч бас цайны соёлтой, япончууд ч мөн адил. Тэгвэл Японы цайны соёл Монголын цайны соёл юугаар ялгаатай гэхээр утга агуулга нь өөр.
Бид судалгаа хийхдээ эхлээд үзэж судалж, тэмдэглэнэ. Гэхдээ цаана нь ямар утга агуулга шингэсэн бэ гэдэг нь чухал байхгүй юу.
Хүмүүс өөрсдөө утга агуулгыг нь тээдэг юм байна.
Жишээ нь хотод амьдарч байгаа хүмүүсийн хувьд цайны дээж өргөнө гэдэг нь ондоо. Хөдөө байгаа хүмүүсийн цайны дээж өргөх нь ч өөр. Энэ нь тухайн нийгэм, цаг үе, орчин нөхцөлдөө тохируулан өөрчлөгдөх үйл явц.
Цай зөвхөн унд биш. Түүний цаана өчнөөн зан үйл байна.
Мөн эхлээд цайны дээжийг эр нөхөртөө, гэрийн эзэндээ аягалж өгнө.
Энэ чинь тэр айлын эзэн хэн бэ гэдэг асуултын хариулт байна.
Зочин гаднаас орж ирэхэд цайны соёлоор нь энэ айлын эзэн хэн бэ гэдгийг нь мэдэж авч байна гэсэн үг. Энэ мэтчилэн олон агуулга бий.
-Конго улсад танаас өөр монголч эрдэмтэн бий юу?
-Байхгүй ээ, би ганцаараа.
-Та илтгэлдээ сая дурдаж байсан. Монголчууд нутгийнхаа чулууг биедээ авч явдаг юм байна. Тэр нь зүгээр нэг чулуу биш, өөрийнхөө эх орныг аваад явж байсан гэж хэллээ. Нөгөө талаар овоо гэдэг ойлголтыг дурдаж байсан. Овооны чулуу, овоог ямар өнцгөөс нь судалгааны ажилдаа илүү тусгахаар байна вэ?
-Энэ чинь нутагтай холбоотой. Жишээ нь хүн тухайн нутгийнхаа эзэнтэй уулзъя гэхээр хаана очих вэ, овоон дээр нь очно. Овооны чулуу зүгээр нэг чулуу биш.
Нутаг, нүүдэл хоёрын талаар сая манай нэг ах надад ярьж байсан. Надад сайхан мэдээлэл өгсөн. Энэ сэдвийг цааш үргэлжлүүлж судалгааны ажлаа гүйцэтгэх санаа надад байна. Илтгэл тавихын учир юу гэвээс хүмүүсээс санал авч, ажлаа цааш үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий