Улмаар Бумбатын рашаанд дөрөвдүгээр сард шав тавих тавих ёслол болсон юм. Тус төслийн захиалагчаар Сонгинохайрхан дүүрэг, зохицуулагчаар ЗГХА “Усны Газар”, санхүүжилтийг “Голомт банк” хариуцаж, гүйцэтгэгчээр “Престиж Инженеринг” ХХК ажиллажээ.

Өдгөө Богдын даваанаас урсаж ирж байгаа горхи, Бумбатын усыг хуримтлуулж байгаа 16.9 мянган м3 эзлэхүүнтэй хөв цөөрөм, 800 гаруй метр явган хүний болон дугуйн зам, 6 байршилд камержуулалт, нарны зайгаар ажилладаг 67 гэрэлтүүлэг, сандал суурилуулж, хашааны гадна болон дотор тохижилтын ажлыг “Престиж Инженеринг” болон дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ хамтран гүйцэтгэлээ.

Хөв цөөрөм байгуулснаар гадаргын усан хангамжийг нэмэгдүүлэх, үерийн усны аюулаас сэргийлэх, хуримтлуулах, агаарын чийгшил 5-15% нэмэгдэх, тоосжилт 20-50% буурах, 3,191 өрхийн 9,810 иргэдийг үерийн усны эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэв.

Бумбатын төгөлд дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ, дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагчид хамтран 2000 жимсний мод тарьснаас гадна иж бүрэн усалгааны систем, 10 тн, 20 тн усны нөөцийн сав, 12 ширхэг хяналтын камер суурилуулсан байна.

Бумбатын рашаан орчимд дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ 10,000 модны нүх ухаж, хар шороо, бордоо, усалгааг бэлтгэн 1,000 ширхэг улиас тарьсан бол үлдсэн 9,000 модыг дүүргийн 43 хороо, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагуудын төрийн албан хаагчид хамтран тарьсан юм.

Цаашид Бумбатын рашаан орчим модны усалгаа болон харуул хамгаалалтыг дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ хариуцан ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС