Бүртгэл энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд ирж буй түгээмэл асуултуудад Нийслэлийн Боловсролын Газар(НБГ)-аас хариулсныг хүргэе.
Энэ хичээлийн жилд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан нас хүрсэн хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
Улсын хэмжээнд нийт 75,838 суралцагч нэгдүгээр ангид элсэхээс нийслэлд 37,926, орон нутагт 37,912 суралцагч хамрагдах юм байна.
Нэгдүгээр ангид элсэх хүүхдийг цахимаар бүртгүүлэхдээ:
- Өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Хэрэв та түр оршин суух хаягтай бол амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандана уу.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий