Прокурорын байгууллага энэ оны наймдугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 208 хүнд холбогдох 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. 

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь ашигт малтмалын нөөц, тархалтын байдлаас хамаарч Өвөрхангай, Дорноговь, Говь-Алтай, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байна.

Тодруулбал,

  • Сэлэнгэ аймгийн прокурорын газар 14 хэрэгт,
  • Говь-Алтай аймгийн прокурорын газар 13 хэрэгт,
  • Өмнөговь аймгийн прокурорын газар 12 хэрэгт,
  • Баянхонгор аймгийн прокурорын газар найман хэрэгт,
  • Өвөрхангай аймгийн прокурорын газар долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.