Монголын хөрөнгийн зах зээлд өнөөдөр "Future Tech Innovation" (FTI) ETF хэмээх цоо шинэ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн цан цохиж, албан ёсоор арилжаалагдаж эхэллээ. Энэ нь Монголын хөрөнгө оруулагчдад дэлхийн технологийн хурдацтай өсөлтөд дотоодын зах зээлээсээ, төгрөгөөрөө хөрөнгө оруулах боломжийг нээж буй түүхэн үйл явдал юм.
ETF гэж юу вэ, ямар давуу талтай вэ? Энгийнээр хэлбэл, энэ нь дэлхийн зах зээл дахь олон шилдэг компанийн хувьцааг нэгтгэж багцалсан "бэлэн багц" юм. Та гадаадын хөрөнгийн зах зээл дээрх компани тус бүрийг судалж эсвэл нэг нэгээр нь хувьцааг нь худалдаж авах шаардлагагүй. Ердөө 1000 төгрөгөөр FTI ETF-ийн нэг ширхгийг худалдан авахад л дэлхийн шилдэг 800 гаруй компанид нэгэн зэрэг хөрөнгө оруулж байна гэсэн үг юм.
Энэхүү хөрөнгө оруулалтын багцад (FTI ETF) ямар компаниуд багтсан бэ гэдгийг задалж харвал:
- 50 хувь нь: Дэлхийг өөрчилж буй технологи болон хиймэл оюун ухааны (AI) салбарын компаниуд
- 30 хувь нь: АНУ-ын хамгийн том, шилдэг 500 компани
- 10 хувь нь: Дэлхийн тэргүүлэгч зэс олборлогч компаниуд
- 10 хувь нь: Эрчим хүчний салбарын томоохон компаниуд эзэлж байна.
Товчхондоо, шинээр гарч буй FTI ETF нь зөвхөн технологийн салбараар хязгаарлагдахгүй. Ирээдүйн технологи, хиймэл оюун ухааны хөгжил болон тэдгээрийг ажиллуулахад хамгийн чухал хэрэгцээтэй эрчим хүч, түүхий эдийн салбарыг нэг дор ухаалгаар нэгтгэж чадсан, эрсдэлээ маш сайн тараасан хөрөнгө оруулалтын цогц шийдэл юм.
Нэг багц, 17 шилдэг ETF, 800 гаруй компани: FTI ETF-ийн багцад эдийн засгийн голлох 11 салбарын 800 гаруй компани багтдаг. Ингэхдээ эдгээр компанийг нэг бүрчлэн цуглуулах бус, тухайн салбартаа дэлхийд тэргүүлдэг олон улсын шилдэг 17 ETF-р бүрдүүлсэн нь онцлог шийдэл болов.
Мэргэжлийн, ухаалаг удирдлага (Rebalancing): ETF-ийг "Ухаалаг удирдлага бүхий багцалсан сан" гэж ойлгож болно. Үүний хамгийн том давуу тал нь хөрөнгө оруулагч өөрөө зах зээлийг өдөр бүр хянаж суух шаардлагагүй бөгөөд сангийн зүгээс жил бүр багцдаа автоматаар шинэчлэл (дахин тэнцвэржүүлэлт) хийдэг. Өөрөөр хэлбэл, өсөлт сайтай, ирээдүйтэй компаниудын эзлэх хувийг нэмэгдүүлж, харин ашиг орлого нь буурсан, муу үзүүлэлттэй компаниудыг багцаасаа шууд хасаж, үргэлж шилдгүүдийг нь авч үлддэг ухаалаг системтэй юм.
Энэхүү цоо шинэ хөрөнгө оруулалтын санг "BGM Asset Management" ХОМК зах зээлд албан ёсоор нэвтрүүлж байна. Тус компани нь 2022 онд "ТЭСО" группийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 80 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг амжилттай удирдаж буй технологид суурилсан мэргэжлийн хөрөнгө удирдлагын компани юм. Мөн FTI ETF-ийг зах зээлд гаргахад салбартаа тэргүүлэгч ТОП үнэт цаасны компаниуд болох Golomt Capital, TDB Securities, Apex Capital, Tavanbogd Capital нар мэргэжлийн оролцогчоор хамтран ажиллаж байна.
Хэрхэн худалдан авах вэ?
Та FTI ETF-ийг худалдан авахыг хүсвэл дээрх 4 үнэт цаасны компанид хандахаас гадна, өөрийн харилцдаг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл бүхий БҮХ үнэт цаасны компани, брокерийн аппликейшнээрээ дамжуулан хоёрдогч зах зээлээс шууд, хялбархан худалдан авах бүрэн боломжтой.
Холбоо барих: 7575-2050 | 4 Мэргэжлийн оролцогчтой холбогдох
Web: www.etf.mn
Future Tech Innovation ETF | Ирээдүйг нэг багцад
Комментарии
Загрузка…
Оставить комментарий