Тус компани 2026 оны наймдугаар сарын 7-ны өдөр Сүхбатаар аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хайгуулын тоног төхөөрөмж, ажилчдын зөөврийн кемпийг түр байршуулсан байсан.

Гэвч нэр бүхий иргэд тухайн компанийн түр байршуулсан тоног төхөөрөмж, кемп рүү "зөвшөөрөлгүй газрын тос олборлох гэж байна" гэх шалтгаанаар нутгийн иргэдийг уриалан хууль бусаар нэвтэрч зөвшөөрөлгүй дүрс бичлэг хийж, хэрүүл маргаан үүсгэсэн асуудалд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм. 

Нэр бүхий иргэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл ангиудад заасан хэргүүдээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. 

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр тайлбар мэдээлэл өгөх үеэр цагдаагийн албан хаагчид тухайн нөхцөл байдалд гадаадын иргэдийг яагаад хамгаалаагүй талаар сэтгүүлчид тодрууллаа. 

СЭТГҮҮЛЧ: Тухайн үед цагдаагийн алба хаагчдын нүдэн дээр болж буй үйл явдал. Юмыг нь эвдэлж, бичлэг хийж хүмүүсийн бичиг баримтыг шалгаж байна. Цагдаагийн алба хаагч яагаад энэ үйлдлийг зогсоохгүй байгаа вэ? 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар дэд хурандаа Д.Мөнххуяг: Иргэдтэй холбоотой асуудал шүүхийн шатанд шалгагдаад шийдвэрлэгдээд явна. Цагдаагийн алба хаагчидтай холбоотой тухайн үйл явдал болж байх үед үр дагаврыг таслан зогсоох байсан уу гэдэг асуудлыг дотоодод шалгаад шийдвэрлэнэ.

Үүнээс цааших мэдээллийг хэрэг шийдвэрлэгдсэн шалгалтыг ажиллагаа дууссаны дараа эргэн мэдээлнэ.