Тус үзэсгэлэнгээр Монгол орны ховор болон хамгааллын ач холбогдол бүхий эрвээхэйн зүйлүүдийг онцлон олон нийтэд сурталчлах, байгаль хамгааллын чухлыг таниулах зорилготой юм.

Уг үзэсгэлэнд дэлхийн 13 орны болон манай орны 500 гаруй зүйлд хамаарах 900 орчим эрвээхэйг нэг дороос үзэх боломжтой.

Мөн эрвээхэйн амьдрах орчин, тархалт, онцлог болон амьдралын циклийн хөгжлийг танилцуулна. Хээрийн судалгааны хайгуулын цуглуулгаас эхлэн музейн ховор үзмэр болох хүртэлх сонирхолтой үйл явцыг дэлгэн харуулснаараа онцлог аж.

ФОТО