⚡Цахилгаанаар туулах зай: 135км хүртэл
🔋Hybrid /Бензин цахилгаан хосолсон горим/ туулах зай: 1050км хүртэл.
Хотод бензин хэрэглэхгүйгээр, цэнэглээд(4.6-6 цаг) зөвхөн цахилгаан горимоор явна, хол замд бензин хийгээд(67л) хосолсон/Hybrid/ горимоор явна. 7kw цэнэглэгч дагалдуулж өгнө.
Z9 загварын үнэ 142 сая төгрөг. Банкны ногоон зээлээр сарын 1.3% хүүтэй, урьдчилгаа 10-20% төлөөд авах боломжтой.
Борлуулалтын утас: 99106434, 94116064, 94104030
Орчин үеийн технологи ч гэсэн, пикапын уламжлалт хэв шинжийг хадгалсан
Сүүлийн үед пикап автомашинууд цахилгаан болон хосолсон горимтойгоор ихээр танилцуулагдах болсон, түүнийгээ дагаад хойноо цахилгаан мотор тавих нь их элбэг үзэгдэнэ. Тэгвэл Z9/PHEV/ загвар нь хойноо чулактай.
Хөдөлгүүр, хурдны хайрцгаас эргэлт аван туслах кроп, кардан голоор дамжуулан 4 дугуй хөтөлнө. Энгийн үедээ хойд 2 дугуй хөтлөх(2H), 4 дугуй хөтлөх(4H), хүндрүүлэх(4L) - бидний мэддэгээр мосттой(Part-time 4WD). Жийп болон энэ төрлийн автомашинуудад заавал байх ёстой РААМ хийцэл (Body on Frame). Уламжлалт болон орчин үеийн технологийн төгс зохицол.
Хүчтэй, хэмнэлттэй
1500cc Турбо бензин мотор, цахилгаан мотор, хайбрид кроп - нийлээд 435 морины хүч, 800 Ньютон метр мушгих хүч гаргадаг нь LX570-ийн 3UR-FE (385м.х, 543Н.м мушгих хүч)-аас илүү хүчтэй үзүүлэлт.
100км-т зарцуулах бензин, АИ92:
- Цахилгаан горимоор - 0 литр
- Батарей дүүрэн хайбрид горим - 1.5-2.0 литр
- Батарей дунд цэнэгтэй хайбрид горим - 3-4 литр
- Батарей бага цэнэгтэй хайбрид горим - 7-8 литр
Тав тухтай, аюулгүй, ухаалаг
Z9-ийн урд тэнхлэг нь раамнаас бэхэлсэн дээд, доод гартай, хойноо цул тэнхлэгтэй - пүрштэй, зөөлхөн явдалтай. Ихэнх пикапууд 2-р эгнээний зай давчуу жижиг байдаг бол Z9 нь өргөн уужим том салонтой.
Автомат жолоодлогын систем, бүх талын камер, мэдрэгч, 1-р эгнээний суудлууд халах, хөрөх, жолоочийн суудал массажтай, жолооны хүрд халах, хажуугийн толь халах зэрэг сүүлийн үеийн ухаалах шийдлүүдийг өөртөө шингээсэн.
Баталгаа: 2 жил/100,000км
- Эхний 2 удаагийн хөдөлгүүрийн тос, тосны шүүр
- Банк дүүрэн бензин
- Номерын хүрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ
- НӨАТ
- 7kw цэнэглэгч
Борлуулалтын утас: 99106434, 94116064, 94104030
ОЧ МОТОРС ХХК-ИЙН ҮЗҮҮЛЭНГИЙН ТАНХИМД АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР БЭЛЭН БОРЛУУЛАГДАЖ БҮЙ 12 ЗАГВАРЫН АВТОМАШИН
Лизингийн нөхцөл
“Оч Моторс” ХХК нь автомашинаа банкны болон банк бус санхүүгийн байгууллагын ногоон болон энгийн лизингээр санал болгож байна.
Борлуулалтын дараах үйлчилгээ
Оч Моторс ХХК - Монголын автомашины зах зээлд 11 дэх жилдээ ажиллаж, BAIC(Mercedes-Benz, Hyundai), JMC(Ford, Isuzu), ZNA(Nissan) зэрэг дэлхийд танигдсан брэндүүдийн албан ёсны дилерээр хэрэглэгчдээ хамгийн сүүлийн үеийн загвар, борлуулалтын дараах сэлбэгийн нөөц, засвар үйлчилгээгээр хангаж байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий