МУБИС-д

09:00-17:00 цагт “Боловсролын чанар, хүмүүншил: Дижитал эрин үед сургах, сурах арга зүйн шийдэл” сэдэвт 19 дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Төрийн ордонд

09:00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдана.

НҮБ-ын COP17 хурлын Ногоон Бүсийн (C4) павильонд

09:00-18:00 цагт "Монголын ногоон эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь" арга хэмжээг зохион байгуулна.

"Үндэсний мэдээллийн төв"-д

10:30 цагт “Хуурамч төрх” Монголын Reel Movie, богино хэмжээний олон ангит уран сайхны киног танилцуулна.

Тусгаар тогтнолын ордны гадна

12:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байгаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг огцруулах зорилготой тэмцэл эхлүүлэх талаараа мэдээлнэ.

Галлериа Улаанбаатарт

15:00 цагт 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өгөх уулзалт болно.

АҮЭБЯ-ны хурлын зааланд

15:30 цагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.