Ингэснээр Дүнжингарав болон Нарантуул худалдааны төв рүү явах автобусны байршлууд харагддаг болж байна.
Улаанбаатар хотод болж буй "СОР17" хурлын үеэр замын ачааллыг бууруулах зорилгоор Нарантуул, Дүнжингарав худалдааны төвүүдийн зогсоолыг түр хугацаагаар хааж, оронд нь 120 мянгат болон Офицеруудын ордноос үнэ төлбөргүй автобус явуулж байгаа юм.