Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй.
Явган хүний гарц бол зүгээр нэг замын тэмдэг, тэмдэглэгээ биш.
Явган зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чухал хэсэг юм.
Зарим жолооч явган хүний гарц руу ойртох үедээ хурдаа бууруулахгүй байх, явган зорчигчид зам тавьж өгөхгүй байх зэрэг зөрчил гаргасны улмаас явган зорчигч бэртэж, гэмтэх осол бүртгэгдсээр байна.
Иймд жолооч та явган хүний зохицуулалтгүй газарт ойртох үедээ хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгч, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий