- Премьер-министр Монголии Н.Учрал встретился с исполнительным секретарем Конвенции ООН по борьбе с опустыниванием Ясмин Фуад.
- В ходе встречи обсуждался ход 17-й сессии Конференции сторон (COP17), начавшейся 17 августа в Монголии.
- Монголия планирует реализовать программу «Нарлаг Монголын малчин» совместно с секретариатом Конвенции и международными партнерами.
- В рамках COP17 достигнута договоренность о привлечении 1.29 млрд долларов США для реализации более 60 проектов в 23 странах.
- Монголия отмечает 2026 год как Международный год пастбищ и кочевого животноводства.
Уулзалтын үеэр Монгол Улсад наймдугаар сарын 17-ноос эхэлсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын эхний өдрүүдийн явцын талаар дүгнэж санал солилцсон байна.
2026 онд Монгол Улс “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг тэмдэглэж, COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулж буй. Энэхүү боломжийг ашиглан бэлчээр, малчдын асуудалд олон улсын түвшинд бодлогын манлайлал үзүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах сонирхолтой байгааг Ерөнхий сайд илэрхийлжээ.
Монгол Улс Конвенцын хүрээнд олон улсын тавцанд манлайлж ирсэн газар хөрс сэргээх, бэлчээрийн асуудлаар 170 гаруй улсын төлөөлөгч, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд чуулж хөрс, бэлчээр, гангийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг таван тивийн 23 улс орнуудад хэрэгжих 60 гаруй төслөөр дамжуулан шийдвэрлэхэд зориулж 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор тохиролцсоныг Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Ерөнхий сайдад мэдэгдэв.
Ерөнхий сайд Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон нарийн бичгийн дарга нарын газрын хамт олны дэмжлэгт талархал илэрхийлээд “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг COP17-ын “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” үзэл санааг үндэсний түвшний жишиг хөтөлбөр болгон Конвенцын нарийн бичгийн дарга(НБД) нарын газар, олон улсын бусад түншүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр тогтов.
Мөн COP17 хурлын зохион байгуулалт өндөр түвшинд байгааг онцлоод, Монгол Улс энэхүү хуралд өндөр ач холбогдол өгч байгаад олон улсын хамтын нийгэмлэг талархаж байна гэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий