- Монгольский военный контингент прибыл в Порт-о-Пренс, Гаити, и разместился на военной базе Вертьер.
- Контингент будет участвовать в операции 'Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин' (Силы по борьбе с преступными группировками) под эгидой ООН.
- Операция проводится в рамках резолюции 2793 Совета Безопасности ООН от 2025 года.
- Штаб операции прибыл в Гаити в мае 2026 года для планирования и координации.
- Монгольские военные будут действовать совместно с военнослужащими из Сальвадора, Гватемалы, Чада, Ямайки и Шри-Ланки.
Тус улсад манай улсын Зэвсэгт хүчний цэргийн баг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2025 оны 2793 дугаар тогтоолын хүрээнд НҮБ-ын дэмжлэгтэй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх юм байна.
Тус ажиллагааны хүчний штабын бүрэлдэхүүн 2026 оны 05 дугаар сард Хаити Улсад хүрэлцэн ирж, ажиллагааны төлөвлөлт, стратегийн үнэлгээ хийх, олон улсын цэргийн багуудыг хүлээн авах бэлтгэл хангах, цэргийн тусгай ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр ажиллаж эхэлжээ.
Ийнхүү Монгол Улсын цэргийн баг үндсэн бүрэлдэхүүнээрээ ажиллагааны газар оронд хүрэлцэн ирснээр манай алба хаагчид Эль Сальвадор, Гватемал, Чад, Ямайка, Шри-Ланка зэрэг улсын цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн үүргээ гүйцэтгэж эхлээд байгаа нь энэ аж.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст үүрэг гүйцэтгэж байгаа нь энхийг дэмжих болон олон улсын ажиллагаанд оролцсон 20 гаруй жилийн түүхэнд газар зүйн хувьд эх орноосоо хамгийн алслагдсан бүс нутагт үүрэг гүйцэтгэж буйгаараа онцлог бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулж буй Монгол Улсын хувь нэмэр, цар хүрээ улам өргөжиж буйн илэрхийлэл болж байна гэдгийг онцлов.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий