Кэмбриджийн хөтөлбөр, гадаад хэл, программын гүнзгийрүүлсэн сургалтыг нэг системд хэрэгжүүлж буй “Амжилт Кибер Сургууль”
Өнөөдөр хүүхдийн сургуулийг сонгохдоо зөвхөн хичээлийн дүн, сургуулийн байршлыг харгалзах нь хангалтгүй болжээ. Хүүхэд сургуульд өнгөрүүлэх олон жилийн хугацаандаа гадаад хэлээр харилцах, технологийг бүтээлчээр ашиглах, асуудлыг бие даан шийдвэрлэх, өөрийн сонирхол, давуу талаа танин мэдэх, олон улс