"Баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл зарна" гэх цахим залилангаас сэрэмжлэхийг анхааруулав
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр(2026.07.02) болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын явцыг хэлэлцжээ. Тодруулбал баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд 204, Хүй долоон худагт 347 худалдаа, үйлчилгээний цэгийг батлагдсан журам, шаардлагын дагуу байршуулж, ир