- Допинг-пробы с Национального праздника 2026 года доставлены в лабораторию Германии.
- Всего 164 пробы: 80 с национального праздника и 84 с местных праздников.
- Доставка прошла под контролем антикоррупционных и правоохранительных органов.
- Пробы доставлены 13 июля 2026 года в Дрезден, Германия.
2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сурын харвааны нийт 80 сорьц, мөн 17 аймаг, алслагдсан 3 дүүрэгт зохион байгуулагдсан орон нутгийн баяр наадмаас цуглуулсан 84 сорьцыг орон нутгийн цагаар 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 19:30 цагт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry)-д амжилттай хүлээлгэн өгсөн байна.
Нийт 164 сорьцыг тээвэрлэх, лабораторид хүлээлгэн өгөх ажиллагаа нь Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдын хөндлөнгийн хяналтын дор явагдаж, сорьцын бүрэн бүтэн байдал, хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу ханган ажиллажээ.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх