Баян-Өлгий аймгийн засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ. Е.Зангар нь 2024 онд Баян-Өлгийн аймгийн 19 дэх Засаг даргаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд Ардчилсан Намаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож байсан юм.