Улсын начин Л.Энхсаруул, Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал нар УЛСЫН ХАРЦАГА цолтон боллоо
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан зургаагийн даваагаар үргэлжилж байна. Энэ даваанд гурван улсын начин цолоо ахиулж, УЛСЫН ХАРЦАГА боллоо.