₮7.2 гаруй тэрбумын дүн бүхий 138 шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул аудитын байгууллага прокурортой хамтран ажиллахаар болжээ
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж (2026.06.04), төр, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрчимжүүлэх асуудлаар санал солилцжээ. Төрийн ауди