Тэрбээр "Өнөөдөр цахим залилан газар авсан. Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн 30 хувь нь цахим залилан байна. Зөвхөн Монгол Улсад гэлтгүй гадаадаас манай улсын иргэдийг чиглэсэн залилан байна. 

Манай улсын иргэд гадаадын иргэдтэй хамтарч Вьетнам, Солонгос, Тайланд, Зүүн Өмнөд Азийн улс орнуудад очиж монголчуудыг залилж байгаа асуудал бий. Саяхан манай улсын иргэд Солонгос улсын иргэдтэй нийлж 18 тэрбум воны залилан үйлдсэн байна. Хохирогчдын 8,000 орчим нь манай улсын иргэд байсан.

Цахим залилан, хуурамч сугалаа, төрөл бүрийн ашиг хонжоо олно гэсэн зард итгэж бүгд цалин хөлс, тэтгэвэр, өрхийн орлогоороо хохирч, өр тавьж байна. Үүнээс үүдэн амиа хорлолт нэмэгдэх эрсдэлтэй" гэлээ.