Тус тэмцээн нь ресторануудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн бэлтгэх ур чадвар, үйлчилгээний чанар, багийн зохион байгуулалт зэрэг олон үзүүлэлтээр шилдгүүдийг тодруулдаг бөгөөд эндээс шалгарсан багууд Pizza Hut-ийн дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авдгаараа онцлогтой.
Энэ жилийн Champions Week 2026 арга хэмжээ нь Монгол Улсад зохион байгуулагдаж байгаагаараа онцгой ач холбогдолтой. Арга хэмжээнд Pizza Hut Asia Pacific, Pizza Hut GFM/Global, Pizza Hut Global байгууллагын төлөөлөл болон Япон, Австрали, Өмнөд Солонгос, Тайван зэрэг 13 орны 250 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирээд байна.
Монголын Pizza Hut-ийн хамт олон 2018 оноос хойш Champions Week тэмцээнд тасралтгүй оролцож, бүс нутгийн шилдэг багуудтай өрсөлдөн, үйл ажиллагааны стандарт, үйлчилгээний чанар, бүтээгдэхүүн бэлтгэх ур чадвараа олон улсын түвшинд бататгасаар ирсэн.
Champions Week тэмцээний хүрээнд:
- Ресторануудын үйл ажиллагааны шилдэг багийг шалгаруулах;
- Бүтээгдэхүүн бэлтгэх ур чадвар, хурд, чанарын стандарт, үйлчилгээ болон багаар ажиллах чадварыг үнэлэх;
- Шилдэг багуудыг дараагийн шатны бүсийн болон дэлхийн хэмжээний тэмцээнд оролцуулах зэрэг зорилтыг хэрэгжүүлдэг.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын арга хэмжээ нь зөвхөн тэмцээн төдийгүй Монголын Pizza Hut-ийн багийн ур чадвар, зохион байгуулалтын чадамжийг олон улсын түвшинд харуулах чухал боломж болж байна.
"Champions Week 2026" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж буй баг хамт олондоо өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх