Иранд АНУ-тай хоёр дахь шатны хэлэлцээ хийх төлөвлөгөө, хөтөлбөр байхгүй. Тегеран дипломат уулзалтын талаарх шийдвэрээ Вашингтоны үйл ажиллагаанд үндэслэн гаргана. Энэ тухай Ираны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Эсмаил Багаи мэдээлснийг Tasnim дамжуулжээ.