Эх сурвалж: ikon.mn
Шри Ланкын хууль хүчнийхэн 110 кг мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэсэн лам нарыг баривчилжээ
Ачаанаас нь 110 кг каннабис төрлийн мансууруулах бодис илэрсэнтэй холбогдуулан нисэх буудлаас Буддын шашны 22 ламыг баривчилснаа Шри Ланка улсын эрх баригчид мэдээлжээ. Бямба гарагт Тайландаас нийслэл Коломбо хотын нисэх буудалд ирэхдээ лам тус бүр 5 кг хэмжээтэй каннабисын онцгой хүчтэй хэлбэр болох Кушийг ачаа тээшиндээ нуусан байсныг гаалийн албаныхан илрүүлсэн байна. Тэд нэрээ нууцалсан ивээн тэтгэгчийн гаргасан зардлаар Тайландад дөрөв хоног амраад буцаж ирэхдээ ийнхүү баривчлагджээ. ...
·
1 мин
·
🟢позитивная