Мөн үйлчилгээний бүх процесс аппликэйшнд суурилсан тул захиалга өгөх, жолоочийн мэдээлэл харах, хүргэлтийн явцыг хянах зэрэг үйлдлийг нэг дороос хийх боломжтой юм.

Ийнхүү “Ачаа тээвэр” шинэ үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгчид шаардлагатай үедээ хурдан хугацаанд тохирох тээврийн хэрэгсэл дуудах боломжтой болж байгаа бол нөгөө талд жолооч нарт уян хатан цагийн хуваарьтайгаар орлогоо нэмэгдүүлэх шинэ суваг бий болж байна. Жолооч нар өөрийн портер болон амьжиргаа машинаа UBCab driver аппликэйшнд бүртгүүлснээр шууд ажиллаж эхлэх боломжтой.

Логистик, хүргэлтийн салбарын технологийн шийдлүүдийг тасралтгүй хөгжүүлж буй UBCab Express компанийн хувьд энэхүү шинэ үйлчилгээ нь хот доторх ачаа тээвэрлэлтийн хүртээмж, хурд, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараагийн томоохон алхам болж байна.