Нийслэлийн прокурорын газраас:

Ш.Н нь нийтийн албан тушаалтан буюу... дүүргийн... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2025 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар Б.Э-г сэтгэл зүйчээр томилж, хөдөлмөр эрхлээгүй байхад нь 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 2.7 сая төгрөгийн цалин бодож, гарт олгогдсон 1.9 сая төгрөгөөс 1.6 сая төгрөгийг иргэн Э.Б, Д.А нарын дансаар дамжуулан хувьдаа авсан.

Мөн “С...” ХХК-тай 2025 оны наймдугаар сарын 18-ны өдөр 3 сая төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2025 оны наймдугаар сарын 20-ны өдөр тус компанийн данс руу 3 сая төгрөг шилжүүлж, 2.7 сая төгрөгийг бэлнээр гаргуулан хувьдаа авч өөртөө эдийн давуу байдал бий болгож, 33 дугаар цэцэрлэгт нийт 5,7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. 

Шүүхээс Ш.Н-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, 3.7 сая төгрөгийн хохирол төлөгдсөн талаар дурдаж шийдвэрлэсэн байна.