🏆 Best HR Team – Gold
Энэхүү шагналыг олгохдоо хүний нөөцийн багийн стратегийн манлайлал, инновац болон байгууллагын гүйцэтгэлд үзүүлсэн бодит нөлөөллийг гол шалгуур болгодог.
ХААН Банк дунд хугацааны тогтвортой бизнесийн стратегийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох байгууллагын хөгжлийн хүрээнд ажилтны туршлага, ажлын эерэг орчин, сэтгэл ханамж, хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлыг дэмжих замаар тэргүүлэгч ажил олгогчийн байр сууриа хадгалахыг зорьж ажилладаг. Мөн ажилтнуудын цахим ур чадвар, өгөгдөлд суурилсан сэтгэлгээг тасралтгүй хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн амжилтыг дэмжих тогтвортой хүний нөөцийн туршлагыг байгууллагын соёл болгон төлөвшүүлж байгаа билээ.
🥈 Best Learning & Development Strategy – Silver
Тус ангилал нь ажилтнуудынхаа ур чадварыг ахиулах, дахин чадваржуулах, тасралтгүй суралцах соёлыг амжилттай бүрдүүлсэн сургалт, хөгжлийн бодлого, хөтөлбөрийг үнэлдэг.
ХААН Банк нь чадамжид суурилсан байгууллага болох стратегийн зорилтын хүрээнд карьер хөгжил, сургалт хөгжлийн цогц тогтолцоог амжилттай хэрэгжүүлж, байгууллагын стратегийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдсан цогц хөтөлбөр, туршлагыг нэвтрүүлээд байна. Үүний хүрээнд 2025 онд 364 удаагийн танхимын сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 9,055 ажилтныг хамруулаад буй.
Эдгээр үзүүлэлт нь ХААН Банк технологийн хурдацтай өөрчлөлтийн үед ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлж, ирээдүйд ажиллах хүчний чадавхыг системтэйгээр бүрдүүлэн, сургалт хөгжлийг байгууллагын соёлын салшгүй хэсэг болохыг харуулж буй.
Түүнчлэн, арга хэмжээний үеэр ХААН Банкны Хүний нөөцийн бодлого, бизнес түншлэлийн газрын Хүний нөөцийн бизнес түнш С.Солонго “Human+Tech Edge: The New EX Frontier” сэдэвт панел хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр оролцож, технологийн дэвшлийг байгууллагын соёл, ажилтны бүтээмж, сэтгэл ханамжтай хэрхэн уялдуулж буй шилдэг туршлагаа бүс нутгийн хүний нөөцийн 1,500 гаруй манлайлагчтай хуваалцлаа.
ХААН Банк нь технологи, хиймэл оюун ухааны хурдацтай хөгжлийн энэ үед “Human Touch” буюу хүн төвтэй стратегиа тэргүүнд тавьж, ажилтан бүрийн өсөлт хөгжил, байгууллагын урт хугацааны өрсөлдөх чадварыг дэмжсэн ирээдүйд бэлэн хүний нөөцийн экосистемийг тууштай бүрдүүлсээр байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий