- Арсенал выиграл Премьер-лигу впервые за 22 года.
- Титул обеспечен после ничьей Манчестер Сити с Борнмутом (1:1).
- Последний раз Арсенал был чемпионом в сезоне 2003-2004.
- Микель Артета стал самым молодым тренером, выигравшим лигу с Арсеналом.
- Арсенал занимает третье место по количеству титулов (14) после Манчестер Юнайтед и Ливерпуля (по 20).
Английн "Арсенал" клуб 22 жил хүлээсний эцэст Премьер лигийн аварга боллоо.
Премьер лигийн 37 дугаар тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө "Манчестер Сити" клуб "Борнмут"-тай 1:1-ээр эвийн гэрээ байгуулснаар Микель Артетагийн шавь нар улирал дуусахаас нэг тойргийн өмнө аваргын цом гардах болзлоо хангав.
Ингэснээр тэд 2003-2004 оны улирлаас хойш анх удаа лигийн аварга болж байна. Арсен Уэнгерийн удирдлага дор нэг ч хожигдолгүй түрүүлснээр Английн лигийн аваргаар 14 дэх удаагаа тодорсноос хойш 22 жил амжилтаа давтаж чадаагүй юм.
Сонирхуулахад тус лигийн аваргаар хамгийн олон удаа буюу 20 цом өргөсөн хоёр баг бий. "Манчестер Юнайтед" болон "Ливерпүүл" баг уг амжилтаараа тэргүүлдэг бол тэдний араас 14 цомтой "Арсенал" бичигдэж байна.
Өдгөө 44 настай М.Артета лигийн аварга болсон тус багийн хамгийн залуу менежер болжээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий