Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд тооцоо, шинжилгээ хийж, зарим хөтөлбөрийг багасгах, хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэг өрхөд ногдож байгаа халамжийн төрлүүдийг судлан, олон төрөл байгаа тохиолдолд тодорхой хязгаартай болгох, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгахад анхаарч нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, үйлчилгээг сайжруулах зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийнэ. Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлж, хүүхдийг боловсролд тэгш хамруулахад анхаарч, цаашид үе дамжсан ядуурлаас сэргийлэх бодлого баримтална.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий