- 23 мая 2025 года в Улан-Баторе пройдет международный марафон 'Улаанбаатар марафон'
- Движение транспорта будет перекрыто с 06:00 до 18:00
- Изменятся маршруты 506 автобусов по 55 направлениям
- Автобусы будут следовать по объездным маршрутам с новыми обозначениями
- После 18:00 движение восстановится по обычным маршрутам
Гүйлтийн маршрутын дагуу авто замын хөдөлгөөнийг 06:00-18:00 цагийн хооронд хаах бөгөөд энэ үеэр нийтийн тээврийн автобусны 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн замналд өөрчлөлт оруулж, гол чиглэлүүдийн автобусыг ихэвчлэн Их тойруугаар явуулах юм байна.
Ингэхдээ чиглэлийн нэршлийг Ч:8Ма, Ч:65Ма, Ч:70Ма, Ч:64Ма, Ч:61Ма, Ч:58Ма, Ч:50Ма, Ч:55Ма, М:1А-Ма, М:1Б-Ма, М:2Ма, М:5Ма, М:6Ма, Ч:8Ма, Ч:70Ма, М:3Ма, Ч:7Ма, Ч:63Ма, Х:19Ма, Ч:80Ма тэмдэглэгээтэй болгох аж.
Авто замын хөдөлгөөнийг 18:00 цагт нээсний дараа нийтийн тээврийн автобуснууд үндсэн замналаараа явна.
Маргааш 06:00-18:00 цагийн хооронд хаах авто замууд:
- Цэцэг төвийн уулзвар
- Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын уулзвар
- Чингэлтэй дүүргийн уулзвар
- ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
- 11-р хороолол
- Сансарын шатахуун түгээх станц
- Сансарын туннель
- Зүүн 4 замын уулзвар
- Халдварт
- Нарантуул захын уулзвар
- Нүхэн гарц
- Жанжин клуб
- Улиастай уулзвар
- “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
- Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
- Жаргалан хотхон
- Шангри-Ла төвийн уулзварын зам.
Нийтийн тээврийн автобусны замналд орох өөрчлөлтүүдийн зураглал:
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий