- Строительство канатной дороги началось 10 марта 2025 года, готовность более 70%.
- Завершающий этап — соединение основного стального каната диаметром 58 мм.
- Канат состоит из шести пучков, соединение методом сплетения, общая длина соединения 80 метров.
- Работы выполняют французские инженеры Poma Group, Моннис инженеринг и Цагаан уран хийц.
- Одна линия канатной дороги способна перевозить пассажиров, эквивалентных 1035 автомобилям и 35 автобусам, с низким выбросом CO2.
Тодруулбал төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байгаа аж. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэнэ.
Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй байна. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийгдэнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.
Ган татлагыг холбох ажлыг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавьж байна гэж НТУГ-аас мэдээлэв.
Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1,035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай гэнэ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий