Монгол-Оросын Боршоо, Арцсуурь, Ханх, Цагааннуур, Тэс, Ульхан авто замын боомтууд Монгол Улсын Хүүхдийн баярын өдөр буюу 2026.06.01-ний өдөр болон ОХУ-ын Оросын өдөр буюу 2026.06.12,13-ны өдрүүдэд түр хаах юм байна. 

Монгол-Хятадын Булган, Ханги, Хавирга авто замын боомтууд БНХАУ-ын Луут завины баяраар буюу 2026.06.19-ний өдөр түр хаана. Байтаг, Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Бичигт, Баянхошуу, Сүмбэр автозамын боомтууд Монгол Улсын Хүүхдийн баярын өдөр буюу 2026.06.01-ний өдөр, БНХАУ-ын Луут завины баяраар буюу 2026.06.19-ний өдөр түр хаана.  

Хил хамгаалах байгууллага