- В Улаанбаатаре открыт цех по ремонту тяговых электродвигателей локомотивов.
- Ремонт теперь будет производиться внутри страны, снижая затраты на зарубежный ремонт.
- На 2025 год запланировано 5,2 млрд тугриков на ремонт, на 1 квартал 2026 — 855,4 млн тугриков.
- 180 крупных локомотивов эксплуатируются с просроченным ремонтом.
- Ремонтники прошли стажировку в КНР.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам,тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй тус нийгэмлэгийн удирдлага, төмөр замчид оролцлоо.
Энэхүү цахилгаан хөдөлгүүрийн цехийг ашиглалтад оруулж, зүтгүүрийн татах цахилгаан хөдөлгүүрийн засварыг дотооддоо хийдэг болсноор гадаадад явуулж хийдэг өндөр үнэтэй засварын зардлыг бууруулж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангах нөхцөл боломж улам дээшлэх болно.
Төмөр замын тээврийн хэмжээ өсөхийн хирээр зүтгүүрийн цахилгаан хөдөлгүүрийн их засварын ажил жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар том оврын 180 ширхэг зүтгүүрийн татах цахилгаан хөдөлгүүрийн засварын гүйлт хэтэрсэн шалтгаантай ашиглагдаж байна. 2025 онд илчит тэрэгний цахилгаан хөдөлгүүрийн засварт 5,2 тэрбум төгрөгийг, 2026 оны 1-р улиралд 855,4 сая төгрөгийг зарцуулжээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан энэхүү цехийн засварчдыг БНХАУ-д дадлага хийлгэжээ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар 10, гавьяат тээвэрчин 13-ыг төрүүлж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн Улаанбаатар зүтгүүрийн депогийн хамт олны хувьд энэхүү бүтээн байгуулалтын ажил нь УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний засварын баазыг бэхжүүлж хөгжүүлэхэд томоохон алхам болж байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий