ТЭСО группийн “ТЭСО дэйри” ХХК нь 4–5 үе шаттай судалгаа, туршилтын үндсэн дээр Францын уламжлал, дэлхийн инновац, монгол цагаан идээний соёлыг хослуулсан тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн юм. Энэхүү үйлдвэрлэл нь импортыг орлохын зэрэгцээ дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хүргэж буйгаараа онцлогтой. Мөн тус үйлдвэр нь эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглаж байгаагаараа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих бодит жишээ болж буй юм.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа

“Тогтвортой хөгжилд чиглэсэн санхүүжилт нь зөвхөн бизнесийн өсөлтийг дэмжихээс гадна байгаль орчин, нийгэм, эдийн засагт урт хугацааны эерэг нөлөө бий болгох ач холбогдолтой. ХААН Банк ногоон эдийн засгийг дэмжих хүрээнд инновацид суурилсан, үр ашигтай үйлдвэрлэлийн төслүүдийг цаашид ч тууштай санхүүжүүлнэ”

хэмээн тус брэндийн албан ёсны нээлтийн арга хэмжээний үеэр онцолсон.

ХААН Банк “ТЭСО групп”-тэй 2003 оноос хамтран ажиллаж, өнөөдрийг хүртэл барилга, хүнсний салбарын олон томоохон төслийг хэрэгжүүлж ирсэн. Хамгийн сүүлд 2025 онд ашиглалтад орсон “ТЭСО Фүүдс парк” цогцолборын бүтээн байгуулалт болон энэхүү шинэ үйлдвэрлэлийн төсөлд ХААН Банкнаас нийт 65.2 тэрбум төгрөгийн ногоон зээл, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгон дэмжиж ажилласан нь үндэсний үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийг бодитоор дэмжсэн урт хугацааны хамтын ажиллагааны тод илэрхийлэл болж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк