- EcoFlow основана в 2017 году бывшими инженерами DJI
- PC mall стал официальным дистрибьютором EcoFlow в Монголии с мая 2026 года
- Представлены модели DELTA 3 2000 Air (1920Wh, 17.8 кг) и DELTA 3 Classic (1024Wh, 12 кг)
- DELTA 3 2000 Air заряжается до 100% за 2 часа, имеет X-Boost до 1500W
- DELTA 3 Classic заряжается 0-80% за 45 минут, имеет UPS и Storm Guard
Зөөврийн цахилгаан хураагууруудын хувьд аялал зугаалга, кемпинг, оффис, гэрийн нөөц тэжээл, онцгой нөхцөл байдлын хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүнүүдээрээ хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн тус брэнд нь өндөр хүчин чадал, хурдан цэнэглэлт, ухаалаг удирдлагыг нэг дор шингээдгээрээ онцлог.
2026 оны 5 сараас PC mall цахим технологи цахилгаан барааны их дэлгүүр нь ECOFLOW брэндийг Монголдоо албан ёсны эрхтэйгээр худалдаалах эрхтэй болсон ба одоогоор шинэ үеийн DELTA 3 2000 Air болон DELTA 3 Classic загваруудыг салбаруудаа худалдаалж байна.
Хөнгөн атлаа хүчирхэг — EcoFlow DELTA 3 2000 Air
EcoFlow DELTA 3 2000 Air нь 1920Wh багтаамжтай мөртлөө ердөө 17.8 кг жинтэйгээрээ ангилалдаа хамгийн авсаархан, зөөвөрлөхөд хялбар бүтээгдэхүүнүүдийн нэг юм. EcoFlow-ийн өндөр нягтаршилтай батарейн технологийн ачаар 2000Wh ангиллын төхөөрөмжөөс 43% хүртэл жижиг хэмжээтэй болсон нь аялал, автомашин, кемпингийн хэрэглээнд онцгой давуу тал болдог.
Мөн:
- 1000W тогтмол гаралт
- X-Boost технологиор 1500W хүртэлх төхөөрөмж ажиллуулах боломж
- 2 цагийн дотор бүрэн цэнэглэх хурдан цэнэглэлт
- Solar, AC, автомашин зэрэг олон төрлийн цэнэглэлт
- LiFePO₄ батерей ашигласнаар илүү урт хугацаанд аюулгүй ажиллах боломжтой.
зэрэг нь энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн аялалд бус, гэрийн нөөц цахилгаан болгон ашиглах боломжтой болгож байна.
EcoFlow-ийн аюулгүй байдлын инженерчлэл ч мөн онцгой. 6000V lightning surge хамгаалалт, халалт болон хэт ачааллын хамгаалалт, чийг болон доргилтод тэсвэртэй бүтэц нь хэрэглэгчдэд илүү найдвартай хэрэглээг санал болгодог.
Өдөр тутмын хэрэглээнд төгс сонголт — EcoFlow DELTA 3 Classic
EcoFlow DELTA 3 Classic нь илүү практик, өндөр гаралт шаарддаг хэрэглэгчдэд зориулсан загвар юм. 1024Wh багтаамжтай бөгөөд 1800W тасралтгүй гаралттай, жин нь ердөө 12кг учир аялал зугаалгад төгс тохирно.
Энэхүү загварын онцлог:
- 0–80% хүртэл 45 минутанд хурдан цэнэглэнэ
- 10ms UPS функцтэй тул тог тасрах үед төхөөрөмж автоматаар шилжин ажиллана
- Storm Guard технологиор цаг агаарын эрсдэлийг урьдчилан мэдэрч автоматаар цэнэглэх боломжтой
- 3600W surge output бүхий өндөр эхлэх чадал
гэдгээрээ гэр, оффисын нөөц тэжээл болгон ашиглахад ч төгс тохирно.
EcoFlow-ийн DELTA 3 цуврал нь зөвхөн зөөврийн power station биш, харин ухаалаг эрчим хүчний экосистем гэдгийг эдгээр шийдлүүд тод харуулж байна.
Мөн аялал зугаалгын үеэр бидний хамгийн өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг хэр удаан цэнэглэх боломжтой гэдгийг харцгаая.
Энэхүү 2 загвар нь PC mall -н бүх салбар дэлгүүрээр худалдаалагдаж байгаа бөгөөд хэрэглэгч та бүхнийг дэлгүүрт хүрэлцэн ирж өөрийн биеэр туршиж үзэхийг хүсэж байна.
Мөн тус бүтээгдэхүүнүүдийг төлбөрийн уян хатан нөхцөл болох Storepay, Pocket ашиглан хуваан төлөх болон Хэрэглээний лизингээр дамжуулан УРЬДЧИЛГААГҮЙ лизингээр шийдүүлэн авах боломжтой.
Онлайн лизингийн хүсэлт илгээх: https://bit.ly/HLeasing
Онлайн дэлгүүр үзэх: https://pc-mall.mn/t/computer/Portablepowerstation
Худалдааны зөвлөхтэй холбогдох: 7575-3535, 8072-0600, 8007-6831, 6006-9697, 8616-9669, 8511-3837, 9441-9467, 9923-7220, 8580-7917, 9902-4535, 9596-9198, 9494-0506, 9904-0093, 9904-2026, 9493-5299, 8999-6663
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий