2026 оны 05-р сарын 28-наас 2026 оны 06-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 

  • 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 29-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • 30-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо,
  • 31-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орно.

Салхи:

  • 29-нд Алтайн уулархаг уулархаг нутгаар,
  • 30, 31-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 

  • 28, 29-нд ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +12...+17 градус дулаан,
  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +16...+21 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +28...+33 градус,
  • бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
  • 31-нд нутгийн хойд хагаст эрс сэрүүснэ.